Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ
09:00 цагт Барилгын хөгжлийн төвд хөдөлмөрийн аюулгүй байдал сэдвээр Оюутолгой ХХК-иас сургалт, мэдээлэл хийнэ.
10:00 цагт Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Шархадны эмнэлэгийн хажууд байрлах цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцана.
10:00 цагт НМХГ-ын хурлын танхимд баяр наадмын бэлтгэл ажил, хяналт шалгалттай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал болно.
10:00 цагт "Khaan Quest 2015" Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хаалтын ажиллагаа Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа болон албаны бусад хүмүүс оролцоно.
11:00 цагт “Улаанбаатар уран баримал” наадмын нээлтийн ажиллагаа Монголын урчуудын эвлэлийн нэгдсэн танхимд /А, Б-танхим/ болно. Нээлтийн үеэр нийслэлийн гудамж талбайд байршуулах “Улаанбаатар уран баримал” наадамд шалгарсан баримлуудыг зарлан, уран бүтээлчидтэй хамтран холбогдох мэдээллийг өгнө.
12:00 цагт Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс төр засаг Урт нэртэй хуулийг хүчгүйдүүлж, байгаль орчинд нэг их наяд 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
16:00 цагт Монгол улсын Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газраас АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэйгээр нэвтрүүлж буй татвар хураамжийн цахим төлбөр тооцооны системийн нээлтийн ажиллагаа Шангри-Ла зочид буудлын 1давхрын Хүлээн авалтын их танхимд болно. Утас: 88006699