Египетийн прокурор халдлагад өртөж, амиа алдлаа

Египетийн нийслэл Кайро хотноо тус улсын Ерөнхий Прокурорын машины цуваа халдлагад өртжээ. Улмаар 64 настай Ерөнхий Прокурор Хишам Баракат амиа алдсан байна. Египетэд лалын хэт даврагчид бослого хөдөлгөөнийг нь хүчээр тараасантай холбогдуулан хууль сахиулахынхны эсрэг халдлага зохион байгуулахыг ард иргэдэд уриалаад байсан юм. Эрүүл мэндийн яам болон Хууль зүйн сайд Ахмед ал Зинд зэрэг улс төрийн өндөр албан тушаалтнууд “Франц пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Ерөнхий прокурор Хишам Баракат хотын зүүн этгээдийн баячуудын дүүрэг Хелиополист орон нутгийн цагаар үдээс өмнө халдлагад өртөж, түргэний тэргээр эмнэлэгт хүргэгдсэн ч, хэдэн цагийн дараа амьсгал хураасан” тухай ярьжээ.

 

 2013 онд тус улсын Ерөнхийлөгч асан Мохамед Морсиг цэргийн хүчээр суудлаас нь түлхэн унагаснаас хойш лалын хэт даврагчид одоогийн засаг захиргааг эсэргүүцэн халдлага зохион байгуулах болсон юм. Тэдгээр халдлагуудаар амиа алдсан хохирогчдын хамгийн өндөр албан тушаалтан нь Хишам Баракат байжээ. Халдлагаар олон тооны машин дэлбэрч, үйлчилгээний газруудын цонх хагарчээ. Мөн холбогдох албаныхны мэдээлснээр энгийн хоёр иргэн, Баратыг хамгаалж явсан таван цагдаагийн ажилтан нийт найман хүн гэмтсэн байна. Одоогоор дээрх халдлагыг ямар бүлэглэл үйлдсэн болох нь тодорхойгүй байгаа юм байна.

 

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button