Агаарын цохилтод НҮБ-ын байр сүйдэв
Йемений Аден хотод орших НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн салбар оффис өнгөрсөн ням гаригт агаарын бөмбөгдөлтөд өртсөн байна.
Саудын Араб тэргүүлсэн цэргийн эвслийн агаарын цохилтод НҮБ-ын байр оногдож, сүйджээ. Үүний улмаас оффисын хамгаалагч гэмтэж бэртжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дээрх хэргийг сайтар мөрдөн шалгахыг шардсан байна.
Түүнчлэн НҮБ-ын зүгээс Йеменд үргэлжилж буй тулааныг зогсоож, хэлэлцээрийн ширээний ард суухыг талуудаас хүссэн байна. Өнгөрсөн сарын эхээр Йемений сөргөлдөгч талуудын хооронд энхийн яриа хэлэлцээр хийхээр НҮБ санаачилсан боловч бүтэлгүйтсэн юм.
Йемений Засгийн газрыг түлхэн унагаасан шийтийн хусист босогчдын эсрэг Саудын Араб тэргүүтэй суннитын орнууд өнгөрсөн гуравдугаар сараас хойш агаарын цохилт өгч байгаа.