Ч.Сайханбилэг Лондонгийн хөрөнгийн биржийн арилжааг нээв

Их Британи  ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Лондонгийн хөрөнгийн биржийн өдрийн арилжааг нээсэн байна.  Тэрбээр” Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн Хөрөнгийн бирж хоорондын стратегийн хамтын ажиллагааг дахин гурван жилээр сунгах гэрээнд 2014 оны есдүгээр сарын 9-ний өдөр Лондон хотод гарын үсэг зурсан. Ирэх гурван жилд хоёр бирж нь стратегийн түншүүд гэсэн статусаа хадгалж, программ хангамж үйлчилгээг 90 хувиар хангана. Олон улсын “FTSE Mongolia” индексийг гаргахад хоёр тал хамтарч ажиллахаар болсон” гэдгийг онцолсон байна. Үүний дараа Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцох юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button