Хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хоёр хуулийн тухай

УИХ Намрын чуулганаараа бие даасан хууль 13 хууль баталсан билээ. Тэдгээрийн хоёр нь болох Эрүүл мэндийн даатгалын тухай, Монгол хэлний тухай хуулийг танилцуулж байна. Дээрх хуулиуд өчигдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхалсэн юм.

 

Монгол хэлний тухай хууль

 

Эх хэлний бүрэн бүтэн байдал алдагдаж байгаад анхаарал хандуулсан УИХ-ын хэсэг гишүүн тусгай хууль санаачлан өнгөрсөн жилийн тавдугаар сард УИХ-д өргөн барьсан билээ. Үүний дагуу УИХ-аас “Монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх зорилго бүхий Монгол хэлний тухай хуулийг 2015 оны хоёрдугаар сарын 12- ны өдөр батлан гаргасан юм. Батлагдах хүртлээ эрдэмтэн судлаачдаас гадна иргэдийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч УИХ “хэрэгтэй” хэмээн үзэж баталсан билээ.

 

Хуулийн гол зорилго нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс уйгаржин монгол, кирилл хос бичигт шилжин орох бэлтгэлийг хангах явдал. Тиймээс энэ зорилгод хүрэхэд Засгийн газар /БСШУЯ/, Ерөнхийлөгч/Хэлний бодлогын зөвлөл/, ШУА /Монгол хэл шинжлэлийн хүрээлэн/ голлож оролцохоор хуулийн төсөлд байгууллагууд өөр, өөрсдийн үүргээ гүйцэтгэх учиртай юм.

 

Засгийн газраас монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн бол Монгол Улсьш Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үңдсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана. Энэхүү зөвлөл нь монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах хөгжүүлэх,  үндэстний цөөнхийн хэл, монгол угсаатны аман аялгууг судлах, хамгаалах, хөгжүүлэх, гадаад оронд суугаа монгол үндэстнүүд олон улсын хэмжээңд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээ сургалт судалгааг өргөжүүлэх” дэмжих чиглэлээр бодлого боловсруулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй.

 

ШУА-ийн бүтцэд  Монгол хэл шинжлэлийн хүрээлэн ажиллаж, судалгааны чиглэлийн ажлыг нугалах юм. БСШУЯ ерөнхий боловсролын программыг батлахдаа Хэлний бодлогын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг дагах ёстой. Уйгаржин монгол бичгийг хэддүгээр ангиас эхлэн зааж эхлэх зэрэг нь зөвлөл ямар чиглэл өгөхөөс шалтгаална гэсэн үг.

 

Хуульд шинээр байгуулахаар тусгасан хоёр субъект нь нэр л өөр болохоос өмнө нь байсан, хуулийн заалтууд нь одоо байгаа байдлаас хол зөрүүгүй учраас мөрдөгдөх бүрэн боломжтой гэж санаачлагчид нь үзэж байгаа. Гэхдээ Монгол хэлний тухай хуулийг зөрчвөл цалингийн доод хэмжээг таваас хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах тухай заалт иргэдийн болгоомжлолыг төрүүлсэн хэвээр байна. Өнөөдрөөс эхлээд Монгол Улсын иргэн төрийн байгууллага, хуулийн этгээд, манай улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, бүртгэлтэй хуулийн этгээд болон байнга үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын байгууллагууд монгол хэлийг зохих газар нь зөв хэрэглэж чадахгүй бол захиргааны хариуцлага хүлээхээр болж байна.

 

Хуульд мөн Төрийн албанд ажиллахыг хүсэгчдээс монгол бичгийн шалгалтыг заавал авна хэмээн тусгасан. Төрийн хэлний хэрэглээнд монгол бичгийн хэрэглээ нэмэгдэхээр түүнийг ядаж уншаад ойлгочих хэмжээний хүн төрийн алба хаших ёстой гэсэн зарчмын дагуу дээрх заалтыг оруулсан байдаг. Гэвч Төрийн албаны зөвлөлийн http://www.csc.gov.mn/ цахим хуудсанд зочилбол өнөөдөр /2015.VII.2/ явагдах шалгалтын тухай мэдээлэл монгол бичгээр авах тухай үг, өгүүлбэр байгаагүй юм.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль

 

Эрүүл мэңцийн даатгалын тухай шинэ хууль нь иргэдийн санал гомдолд тулгуурлан боловсруулсан гэдгээрээ 2002, 2009 онд батлагдаж байсан хуулиудаас ялгаатай. Энэ утгаараа иргэдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл, чанарыг  нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог илүү тодорхой болгох тал дээр чамбай хууль болжээ.

 

Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд тохирсон  үйлчилгээгээ авч чадахгүй байна гэсэн гомдол байнга гардаг. Өөрөөр хэлбэл даатгл төлсөн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний багц хангалттай биш, эрүүл мэндийн байгууллагууд даатгалтай иргэдээс төлбөр авдаг явдал даамжирсан байсан юм.

Тэгвэл шинэ хуулийн 13.1.8-д  “Даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа материалын зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон даатгуулагчид буцаан олгох” гэсэн заалт оруулснаар иргэд эмчилгээндээ зарцуулсан мөнгөө эргүүлэн авах боломж бүрдэж байна. Эмч нар өвчтөнд зайлшгүй шаардлагатай, өндөр үнэтэй эм тариаг “Эмнэлэгт байхгүй” гэсэн үндэслэлээр өөрсдөөр нь худалдаж авхуулах явдал элбэг байдаг. Тэгвэл худалдаж авсан эм, тариагаа өвчний түүхэнд бичүүлээд, сүүлд буцаан авах боломж бүрдэж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг ч өргөтгөж өгчээ. Тухайлбал:

 

-Хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж үйлчилгээ

-Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ, шаард­лагатай эмнэлгийн хэрэгсэл

-Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл

-Өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ

 -Хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ

-Жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн үйлчилгээ зэрэг үйлчилгээ эрүүл мэндийн даатгалд хамрагдахаар болсон.  

Даатгуулагч аймаг, дүүргийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад мөн үнийн хөнгөлөлт эдлэх боломжийг мөн нэмж оруулсан байна.

 

Эрүүл байхын гол үндэс урьдчилан сэргийлэхэд оршдог. Эрүүл мэндийн салбарын дэлхий нийтийн чиг хандлага ч энэ чиглэл рүү явж буй. Өөрөөр хэлбэл, өвдсөн хойно нь эмчлэх бус урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулж байна. Шинэ хууль ч мөн энэ чиг хандлагын дагуу өөрчлөгдсөн байна. Эрүүл мэндийн даатгалын сан даатгуулагчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлыг түлхүү санхүүжүүлдэг байсан бол шинэ хуульд даатгуулагчийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулахад анхаарах, үүнтэй холбоотой зардлыг даатгалын сангаас гаргах, даатгалын байгууллага даатгуулагчийг үзлэгт хамруулах талаар урьдчилан заавал мэдэгдэж байх зэрэг зарчим, зүйл заалтууд орж иржээ.

Эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг байгууллагын тоо цөөн байдгаас үүдэж, улсын эмнэлгүүдэд хэт ачаалал үүсэх, энэ нь цаашлаад эмчилгээ үйлчилгээний чанарт муугаар нөлөөлдөг сөрөг үзэгдэл байсан. Тэгвэл энэхүү дутагдлыг “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай өмчийн хэлбэрийг үл харгалзан гэрээ байгуулан ажиллаж, даатгуулагчид   үзүүлсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, чанар, даатгуулагчаас гаргуулсан төлбөрт байнга хяналт тавих” гэсэн заалтаар зохицуулахаар болсон байна.

 

 

…Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд тохирсон үйлчилгээгээ авч чадахгүй байна гэсэн гомдол байнга гардаг. Өөрөөр хэлбэл, даатгал төлсөн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний багц хангалттай биш, эрүүл мэндийн байгууллагууд даатгалтай иргэдээс төлбөр авдаг явдал даамжирсан байсан юм…

 

Техник технологийн дэвшил ч мөн орж ирэх бөгөөд эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтэр цахим хэлбэрт шилжихээр болж байна. Картанд даатгуулагчийн шимтгэл төлсөн байдал, хувийн мэдээллээс гадна шаардлагатай эрүүл мэндийн үзлэгийн талаарх мэдээлэл багтсан байх юм. Хүнд өвчтэй даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд эмчилгээ үйлчилгээгээ төлбөртэй авахаас өөр аргагүй байдаг байсан. Тэгвэл тухайн даатгуулагчийн гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүн эрхээ шилжүүлэх боломж бүрдүүлсэн нь дэвшилттэй болжээ.

 

Шинэ хуулиар даатгалын шимтгэлийн хувь хэмжээ мөн өөрчлөгдсөн байгаа. Тодруулбал, 18 нас хүртэлх хүүхдүүдийн болон оюутан сурагчдын төлөх эрүүл мэндийн шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиас доошгүй байхаар, өөрөө хариуцан шимтгэлээ төлдөг бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиас доошгүй байхаар хуульчилж өгсөн байна.

 

Эрүүл мэндийн байгууллагын статусыг мөн өөрчилж, бие даасан байдлыг нь хангаж өгсөн. Эрүүл мэндийн даатгалын газар нь Нийгмийн даатгалын газрын харьяанд байсан бол хуульд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар тусгасан юм. Гэхдээ шимтгэл төлөх болон байгууллагын чиг үүрэгтэй холбоотой сүүлийн хоёр заалт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Монголын мэдээ

Х.Сайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button