“Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын дарааллаар  “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн.

Тухайлбал Л.Болд гишүүн хуулийн төслийг дэмжиж буйгаа хэлээд, цаашид хуулийн  томоохон байгууллагын хувьд шударга ёсыг тогтоохын тулд шүүгч, проукрорууд ард түмний сонголтоор сонгогддог болгох саналыг ажлын хэсгийнхэнд хэлж байлаа. Мөн Ц.Оюунбаатар гишүүн сүүлийн үед проукрорын байгууллагын нэр хүнд унаж байгааг хэлээд цаашид шударга ажиллахыг сануулж байлаа. Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн олонх нь дэмжиж, байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button