Эрүүгийн хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.Яг одоо  Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.  Уг хуулийн төслийг наадмаас өмнө батлах ёстой бөгөөд 100 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгана. Тиймээс Эрүүгийн хуулиар УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг завсарлага авахгүй байхыг УИХ-ын дарга хуулийг хэлэлцэж эхлэхээс өмнө хэлсэн юм.

Хуулийн төслийг долоо хоногийн өмнө хэлэлцэж эхлэхэд УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан. Тэд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад баялаг бүтээгчдийг 41 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татахаар зааж, мөн торгуулийн хэмжээ нь хэт өндөр байсан тул энэ асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн юм.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button