Мексик, Колумб Ертөнцийн миссийг бойкотлов

2016 оны АНУ-ын Төрийн тэргүүнийг сонгох урьдчилсан шатны сунгаанд нэр дэвшигч Дональд Трампын Мексикийн цагаачдад хандсан мэдэгдлийг эсэргүүцэх давалгаа төв, өмнөд Америкт хүчээ авч эхэллээ. Тодруулбал, Колумб энэ оны Ертөнцийн миссийг тодруулах “Miss Universe” наадмыг зохион байгуулахаас татгалзаж буйгаа илэрхийлэв. Харин үүнээс хэдхэн цагийн өмнө Мексик ч гэсэн тус тэмцээнд оролцогчоо илгээхгүй гэдгээ тодорхой илэрхийлээд амжжээ.

 

Үл хөдлөхийн тэрбумтан Трамп өнгөрсөн сарын 16-ны өдөр “Мексикээс ирж буй цагаачид асуудал үүсгэж байна. АНУ-д хар тамхины худалдаа, гэмт хэргийг тэд л хийж байна. Тэд бол бүдүүлэг, хуульд тэрслэгчид” гэх зэргээр илтгэлдээ тусгасан нь олон хүний эгдүүцдийг төрүүлээд байгаа билээ. Үүнээс өмнө АНУ-ын гурван том агентлагийн нэг NBC телевиз энэ мэдэгдлийн улмаас Трамптай байгуулсан бизнесийн харилцаагаа дуусгавар болгохоо зарласан юм.

 

Ингэснээр Трампын дэлхий даяар дамжуулах эрхийг нь авсан Ертөнцийн мисс шалгаруулах тэмцээн болон АНУ-ын Миссийн тэмцээнийг NBC телевиз дамжуулах боломжгүй болсон. Ертөнцийн мисс шалгаруулах тэмцээнийг Трамп сан болон АНУ-ын NBC телевизийн хамтарсан “Miss Uni­verse Organization” байгууллага зохион байгуулдаг билээ.

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button