Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзлаа

ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус улсын Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалын гол зорилго хөрөнгө оруулалт татах юм гэдгийг онцлоод хоёр талын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, Британи улсын Засгийн газрын зүгээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Британийн компаниудад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа.

Харин ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Девид Камерон Британийн Засгийн газар Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж,  дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн байна.

Мөн энэ өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммондыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцаа түүний дотор соёлын харилцааг идэвхжүүлэх хэрэгтэй байгаа. Монголын Засгийн газар эдийн засагт ач холбогдол өгч, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажиллаж байгаа гэлээ.

Энэ уулзалтын үеэр бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцаа, аялал жуучлал, оюутан солилцоо, боловсролын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар уулзалтын үеэр ярилцлаа.

Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд нэр дэвшсэнийг Британийн  Засгийн газар дэмжиж байгаа гэж ноён Филип Хэммонд хэлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button