МАН-ыг засгаас гарахыг шаардлаа

АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөс намын их хурлыг яаралтай хуралдуулах шаардлагыг өнгөрсөн дөрөвдүгээр сард тавьсан билээ. Гэвч тэдний шаардлагын хариуг намын удирдлагууд нааштай өгөхгүй байгааг эсэргүүцэж мэдээлэл хийв. Хуралд Шинэчлэлийн хөдөлгөөний зохицуулагч П.Галиндэв, Л.Наранбаатар, М.Мөнхжаргал, С.Мөнхбаатар, М.Алзахгүй, Э.Бямбацэрэн нар оролцож МАН-ын сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байгааг шүүмжлэн Засгийн газраас гарах ёстой гэж байв. Мөн хамтарсан Засгийн газрын асуудлаар намынхаа гүйцэтгэх зөвлөлд хандсан зарим шаардлагыг тавьсан юм.

 

Хөдөлгөөний зүгээс намын их хурлыг хуралдуулах зайлшгүй шаардлагатай байгааг хэлж байгаа юм. Тэд нийгэмд хүлээгдэж байгаа хуулийн өөрчлөлт, түүний талаар баримтлах бодлого, намын шинэчлэлийн асуудлыг их хурлаараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Тус намын олон мянган энгийн гишүүн ч намын шинэчлэлийг хүлээсээр байгааг хурал зохион байгуулагчид хэлж байлаа. Улс төрийн амьдралд өрнөж байгаа уур амьсгал намуудын байр байдлаас дүгнэхэд Улс төрийн намуудын тухай хууль энэ парламентын үед батлагдахгүй байх магадлалтай гэнэ. Тиймээс тодорхойгүй хууль хүлээж намын шинэчлэлийг гацаах ёсгүй гэцгээж байлаа.

 

Энэ тухай хөдөлгөөний зохицуулагч П.Галиндэв “2012 оны сонгуулиар ард түмэн АН-д итгэл хүлээлгэн  сонгуульд нэр дэвшүүлсэн бодлого, м өр и йн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хариуцлагатай ачаа үүрүүлсэн. МАН-ыг сөрөг хүчний ажлаа хий хяналт тавьж ажилла гэдэг сонголт хийсэн. Гэвч шийдлийн Засгийн газар байгуулагдсанаар сөрөг хүчин МАН-тай хамтран эдийн засгаа босгож, олон жил ярьсан томоохон хуулиудыг батлах зорилтууд тавьсан боловч нэг ч ажил хийгдсэнгүй. МАН-ыг ажиглаж байхад наадмын дараа улс төрийн нөхцөл байдлыг хүндрүүлж байгаад хаяад гарахад бэлэн харагдаж байна. Тэр тохиолдолд улс төрийн нөхцөл байдал хүндэрвэл хэн хариуцах вэ. Хариуцлага хувааж үүрэхгүй түгжилдсэн хамтрагчаасаа салах цаг болсон” гэв.

 

Зууны мэдээ

Б.Орхонтунгалаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button