Хятад Айрбус компанитай 18 тэрбум ам.долларын гэрээ байгуулна

Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян Францад ажлын айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр энэ үеэр удаан хүлээгдэж ирсэн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах хөтөлбөрөө танилцуулжээ. Түүнчлэн Ли Кэцяны айлчлалтай давхцан Хятадын компани, аж ахуйн нэгжүүд Европын агаарын тээврийн Эйрбус компанитай 18 тэрбум ам.долларын томоохон гэрээг үзэглэсэн байна.

 

Франд улсын хувьд Ерөнхий сайд Ли Кэцяныг найрсгаар хүлээн авсан бөгөөд дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт ордог Хятад улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго өвөртөлж байгааг эх сурвалжууд тэмдэглээд байна. Ли сайд Францад гурван өдөр саатах юм. Талууд энэ хугацаанд ойролцоогоор 50 орчим үйлдвэрлэлийн гэрээг үзэглэхээр төлөвлөжээ.

 

Тэдгээр гэрээнүүдийн хамгийн эхэнд үзэглэсэн гэрээ бол Эйрбус компанитай байгуулсан гэрээ аж. Ингэснээр Хятадын тал АЗЗО загварын 75 онгоцыг худалдан авахаар тохиролцсон байна. Үүний 45-ыг нь бэлнээр, үлдсэнийг нь опшин гэрээгээр худалдан авах бөгөөд нийт өртөг нь 18 тэрбум ам.доллар гэж тооцож байгаа юм байна. Нөгөө талаар, энэ оны арванхоёрдугаар сард НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн 21 дэх удаагийн бага хурал тус хотноо нээгдэхээр болжээ. Энэ уулзалтад Ли Кэцян удаан хүлээгдэж буй Хятадын хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хөтөлбөрөө танилцуулах аж.

 

…Франц улсын хувьд Ерөнхий сайд Ли Кэцяныг найрсгаар хүлээн авсан бөгөөд дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт ордог Хятад улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго өвөртөлж байгааг эх сурвалжууд тэмдэглээд байна…

 

Уур амьсгалын өөрч­лөлтийн асуудлыг хэлэлцэх 21 дэх удаагийн бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх үүднээс дэлхий нийтийн гэрээг байгуулахаар зорьж байгаа юм. Айлчлалынхаа эхний өдөр Ли Кэцян тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзаж, үдийн зоог барих үедээ Хятад улс нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээгээ 2030 он хүртэл бууруулах чиглэлийг баримталж байгаагаа дуулгажээ. Хятад улс 2030 он гэхэд улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 2005 онтой харьцуулахад 60- 65 хувь бууруулахын зэрэгцээ, анхдагч эрчим хүчний хэрэглээний чулуун нүүрсний хэрэг-ээг 20 хүртэлх хувиар бууруу­лах зорилтыг тавиад байгаагаа мөн ярьжээ.

 

Харин Францын тал Хятад улс Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг дэмжиж, нэгдэж буйд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

 

Монголын мэдээ

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button