Онгоцны хөдөлгүүр гэмтсэнээс осолджээ

Индонезийн цэргийн “Hercules C-130” онгоц Самарта арлын Медан хотоос Натуна арал руу хөөрч байхдаа орон сууцны барилга мөргөж, осолдсон юм. Онгоцны хөдөлгүүрийн хэсэгт гэмтэл үүсч, улмаар осолдсон болохыг Онцгой байдлын яамнаас мэдэгдсэн байна. Онгоцонд зорчиж явсан 123 хүн бүгд амиа алдсан.

Мөн “Hercules C-130” хоёр давхар барилга мөргөх үед барилга дотор нийт 19 хүн байжээ. Барилга дотор байсан хүмүүс мөн амиа алдсан болохыг албаныхан мэдээлж, эмгэнэл илэрхийлсэн байна. Амиа алдагсдын ихэнх нь армийн албан хаагчдын ар гэр, хамаатан садны хүмүүс байжээ.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button