Монголын шигшээ баг эхний тоглолтоо Мексикийн багтай хийнэ
Дэлхийн бага олимп гэгддэг Универсиад наадам маргааш эхэлнэ. Энэ наадамд оролцох Монгол Улсын залуу сагсчид хэсгийн эхний тоглолтоо Мексикийн шигшээ багтай хийнэ. Уг тоглолт энэ сарын 4 буюу ирэх бямба гарагт Улаанбаатарын цагаар 14:30-аас эхэлнэ.
Манай шигшээ баг 4-өөс эхлээд өдөр бүр тоглолттой байгаа. В хэсэгт Мексик, Швед, Канад, ОХУ, Монтенегро улсын шигшээ багуудтай тоглоно.
Энэ тэмцээнд орж буй 24 баг нь дөрвөн хэсэгт хуваагдан тоглоно. Хэсгээс зөвхөн дөрвөн баг шалгарч цаашид хасагдах журмаар тоглоно. Сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 13 хүртэл үргэлжилнэ.
Б.Сансар
olloo.mn