Махны үнэ буурчээ
Энэ долоо хоногийн байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 6995 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8170 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ 3.3 хувиар буюу 275 төгрөгөөр, хонины ястай мах 1.5 хувиар буюу 120 төгрөгөөр хямдарчээ.
Түүнчлэн энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байгааг Нийслэлийн Статистикийн Газраас мэдээллээ. Харин хүнсний томоохон зах, дэлгүүрүүдэд “Алтан тариа” савласан дээд зэргийн гурил нэг килограмм нь 1100-1500 төгрөг, I зэргийнх 900-1300 төгрөг, II зэргийнх 750-970 төгрөгийн үнэтэй байжээ.
Үүнээс гадна “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байгаа аж.
olloo.mn