Чингисийн хөшөөг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулна

УИХ-ын чуулган өчигдөр цаг сунган хуралдсан. Үдээс хойших чуулганаар хэд хэлэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэж баталсан. Тухайлбал Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм. Тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн юм. Харин хуулиудын төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2-71.2 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Уг хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд ихээхэн үнэ цэнтэй, ховор нандин хөшөө баримлыг эх орондоо авч ирж улсдаа хандивлаж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэд гишүүдийнхээ өмнөөс баяр хүргээд энэ бүтээлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар болж буйг дуулгав.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button