Шилдэг цагдаагийн хэлтэс, албан хаагч шалгаруулах уралдаан зарлана

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, цагдаагийн байгууллага болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтэс, цагдаагийн алба хаагч нь эрүүл аюулгүй байдлын индексийн түвшинг хангах чиглэлээр дүүрэг, хороодын Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах ажлыг эрчимжүүлэх, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг, үйлдэгдэж болзошгүй газар, гэр бүлийн хүчирхийлэлд  өртсөн өртөж болзошгүй  иргэдийн тоо, гаралтын түвшинг бууруулах зорилгоор “Шилдэг цагдаагийн хэлтэс, албан хаагч шалгаруулах” уралдаан зохион байгуулах гэж байна.

Тус уралдаан нь нийслэлийн 9 дүүргийн 17 цагдаагийн хэлтэс, 152 хорооны хороо, хариуцсан хэсгийн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, хорооны цагдаа, зохицуулагч цагдаа нарын дунд болно. Уралдааныг ажлын хэсэг байгуулж, тусгай журам гарган дүгнэхээр төлөвлөжээ.

Уралдааныг зохион байгуулсанаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын албан хаагчдын ажлыг дүгнэн урамшуулах улмаар гэмт хэргийн гаралтыг бууруулж, эрүүл аюулгүй байдлын индексийн зарим үзүүлэлтийг сайжруулах үр дүнтэй ажил болно гэж үзэж байгаагаа Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар хэллээ.

“Шилдэг цагдаагийн хэлтэс, албан хаагч шалгаруулах” уралдааны удирдамж, зохион байгуулах ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамж гарган, шийдвэрлэхээр боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button