Чуулган эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын дарааллаар “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Уг хуулийн төсөлтэй холбоотой Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин танилцууллаа. Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж нийгмийн салбарын хувьчлал болоод Монголын хөрөнгийн бирж зэрэг компаниудыг хувьчлахгүй байх саналыг гишүүд гаргаж, дэмжсэн юм. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button