Сиднейд шүдний эмнэлэг багаждаа ариутгал хийгээгүй байжээ

Австралийн Сидней хотын шүдний эмнэлэгт үзүүлж, үйлчилгээ авсан 11 мянган хүн ХДХВ, вируст гепатитын халдвар авсан байж болзошгүй талаар тус улсын албаны эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ. Тодруулбал, эмнэлгийн ажилтнууд үйлчлүүлэгчдэд хэрэглэсэн багаж, хэрэгсэлээ хангалттай хэмжээнд ариутгаагүйн улмаас ийм эрсдэлийг үүсгээд байгаа аж. Австралийн зүүн этгээдийн Шинэ Өмнөд Уэйлс мужийн Эрүүл мэндийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын хэлж буйгаар дөрвөн салбар бүхий шүдний эмнэлэгт ажилладаг нийт 12 шүдний эмч багаж хэрэгсэлдээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу зөв хийгээгүй нь илэрчээ.

 

Тиймээс албаныхан тэдгээр эмч нарт үзүүлж, амны хөндийн ямар нэг эмчилгээг хийлгэсэн өвчтнүүдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ХДХВ, Вируст гепатитын А, В, С вирусын шинжилгээг хийлгэхийг уриалж байгаа гэнэ. Одоогоор дээрх төрлийн вирусын халдвар авсан өвчтөн байхгүй байгаа ч, мэс засал, тарилга, эмчилгээ хийлгэсэн өвчтнүүдэд халдвар дамжсан байх магадлал өндөртэй аж. Ажилдаа хариуциагагүй хандсан эмч нарын зургааг нь ажлаас нь чөлөөлж, үлдсэн зургаагийнх нь эмчлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээнүүдийг авчээ.

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button