Хятад, Орос АНУ-д заналхийлж байна хэмээв
АНУ-ын Зэвсэгт хүчний генерал Мартин Демпси байгаль орчны стратегийн хэвийн төлөв болон АНУ- ын цэргийн армийн баримтлах бодлогыг илэрхийлсэн “Үндэсний цэргийн стратегийн төлөвлөгөө”-гөө танилцуулсан байна.
Энэ үеэр ОХУ, БНХАУ, Иран, БНАСАУ-ыг АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж буй улсаар нэрлэхийн зэрэгцээ дэлхий нийтийн тогтвортой байдал алдагдаж байгаа энэ үед АНУ-ын цэргийн техник хэрэгслийн давуу байдал суларч байгааг анхааруулжээ.
Тэрбээр энэ мэдэгдлээрээ дамжуулан улс орон бүр шинэ дэвшилтэт технологийн цэргийн зэвсэглэлээ нэмэгдүүлсэнээр АНУ-ын цэргийн армийн техник тэргүүлэгч байр сууриа алдахад хүрсэнийг эрх баригчиддаа сануулсан хэмээн эх сурвалжууд тэмдэглээд байна. Мөн Украины дотоодын мөргөлдөөңд ОХУ босогчдод цэргийн хүчний тусламж үзүүлж байгааг онцлоод, “ОХУ-ын арми шууд болон шууд бус замаар бүс нутгийн аюулгүй байдлыг сулруулж байна” хэмээжээ.
Харин Хятад өмнөд Хятадын тэнгист хиймэл арлыг байгуулан цэргийн оролцоогоо нэмэгдүүлэх болсныг дурьдсан байна. Энэ талаар Мартин Демпси “Хятадын энэ үйлдэл Ази Номхон далайн бүс нутгийн байдлыг хурцадмал болгож байна” гэж тэмдэглэжээ.
Монголын мэдээ