Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-Д өргөн мэдүүлнэ
УИХ-ын тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн , аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих асуудлын хүрээнд хамгийн өргөн хэрэглэгддэг арга хэмжээ нь татварын өршөөл бөгөөд улс орнууд татварын бааз сууриа өргөтгөх, далд эдийн засгийг бууруулах зорилгоор энэ аргыг хэрэглэдэг байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулж, үүний үр дүнд эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлжээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ял эдэлж байгаа хүмүүсийн зарим ялыг өршөөн хэлтрүүлэх, зарим ялыг өршөөн хасах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн арван найман насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд, өөрийн шууд асрамжинд байгаа арван найм хүртэл насны хагас өнчин хүүхэдтэй эрэгтэйчүүд, ял эдэлж байхдаа бие махбодидоо санаатайгаар гэмтэл учруулснаас бусад шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, жараас дээш насны эрэгтэйчүүд, тавин таваас дээш насны эмэгтэйчүүд зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмсэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгажээ. Мөн насанд хүрээгүй этгээдэд хамаарах болон Эрүүгийн хуулийн зарим зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарах тусгай зохицуулалт оруулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

– See more at: http://zasag.mn/news/view/10368#sthash.gpCWzIu4.dpuf