Цахилгаанаар цэнэглэдэг онгоц бүтээжээ
Хятад улсад анхны зорчигч тээврийн цахилгаан нисэх онгоцыг бүтээжээ. Уг нисэх онгоц нь хоёр цагийн дотор бүрэн цэнэглэгдэж, цагт дээд тал нь 160 км хурдтай нисэх боломжтой аж.
“RH1E” маркийн нисэх онгоцны далбааны далайц нь 14.5 метр гэнэ. Энэ онгоц хамгийн ихдээ 230 кг ачаа тээвэрлэх боломжтой. Онгоцыг цэнэглэхэд хоёр цаг шаардлагатай бөгөөд цагт дээд тал нь 160 км хурдтайгаар 45 минут нисэх хүчин чадалтай аж. БНХАУ-ын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Шэньяны сансрын их сургууль болон Ляонины Нисэхийн ерөнхий академи энэ онгоцыг зохион бүтээжээ.
Зууны мэдээ
Б.Туул