Египетийн арми “Исламын улс”-тай тулалдлаа

Египетийн арми Синайн хойгт өчигдөр “Исламын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчидтай ширүүн тулаан хийсэн байна. Тулалдааны улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ.

Египетийн армийн 17 цэрэг, дөрвөн офицер амь үрэгдэж, “Исламын улс” бүлэглэлийн 100 гаруй зэвсэгт дайчныг устгасан байна. Зэвсэгт дайчид Синайн хойд хэсгийн Шейх-Зувейд мужийн нутагт хилийн пост руу дайрчээ. Дайралтын үеэр нэгэн алан хядагч өөрийгөө дэлбэлсэн байна. Улмаар Египетийн цэргүүд зэвсэгт дайчдын сууж явсан автомашиныг их буугаар галлаж тэднийг устгажээ.

Зууны мэдээ

М.Хүслэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button