Торлогдсон хайр

Түрүүч нь https://olloo.mn/n/17265.html

Тэгээд тэр чам руу харлаа. Тэр бас л чиний харцнаас хорсол, эвлэрэл хоёрын алийг нь ч олж харсангvй бололтой, ахиад л над руу харав. Гэтэл энэ мєчид гэрэл ахиад л солигдож, ногоон гэрэл аслаа. Тэр залуугийн явах ээлж болжээ. Ахиад л ногоон гэрэл. Ширхэг ч машингvй зам. Бас ямар ч сэтгэлийн догдлолгvй чи бид хоёр vлдлээ. Нарийхан засмал замын хоёр талд хоёр биенийгээ ширтэн удаан зогслоо. Ахиад л хєлийг минь хvлчихэж. Гараа даллах гэтэл гарыг минь ч бас гинжлэчихэж, єнєєх цаг хугацаа гээч нь. Тэгээд чамд энэ бvхнийг учирлах гэтэл хоолойг минь єнєєх хэмжээлшгvй их хайр боомилчихож. Тиймээс би дуугарч чадсангvй. Одоо чиний харцанд ч зvрхэнд ч бас хайр, хорсолын аль нь ч алга. Нvднээс чинь би зовлон жаргалын алийг нь ч олж харахгvй байна. Намайг ямар ч бодолгvй, ер нь юу ч vгvй нvдээрээ тєєнєсєєр их удлаа. Тэгснээ гэнэт чи газар ширтэв. Учир нь чи миний харцнаас хайр, догдлол, инээмсэглэл, гунигийн алийг нь ч олж харсангvй. Миний харц болоод зvрхнээс инээмсэглэл ба гунигийг минь єнєєх цаг хугацаа аваад нисчихсэн байна. Гэтэл гэрэл улаанаар солигдож ахиад л нєгєє залуу ирж зогслоо. Тэр над руу аргадсан, гуйсан, ятгасан бvр тулган шаардсан харцаар удаан ширтлээ. Би ч бас юу бодож зогсоогоо мэдэхгvй атлаа л тvvн рvv ширтсээр байв. Гэтэл гэнэт тvvний харц болоод зvрхнээс хайр, хагацал хоёр vргэж, цаг хугацаа хэмээх охин тэнгэрийн нvд булаам цагаахан далавчин дээр суун алсыг зорьж одохыг би олж харав.

Гэтэл ч гэрэл солигдож, чи тvvний дэргэд ирж зогслоо. Чиний харц болоод зvрхэнд бодол ч, мєрєєдєл ч алга. Ингээд бид гурав хайр ч vгvй, хагацал ч vгvй, инээмсэглэл ч vгvй, гуниг ч vгvй харцаараа биесээ ширтэн удаан зогслоо.

Ээлж солигдоно. Тэр ирнэ. Чи буцна. Гэрэл солигдоно. Тэр явна. Чи ирнэ. Гэвч цаг хугацаа бидний хэн хэнийх нь бодол болоод мєрєєдлийг минь аваад явчихсан учраас яг эндээ л бид гурав зєвхєн єєрийнхєє ээлжийг хvлээн зогсож, тэгээд ямар ч утгагvйгээр, юу ч бодолгvйгээр ширтэлцэж, гэрэл солигдохыг удаан хvлээнэ…

Өглөөний сонин

Ц.Баттуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button