Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн туслах 5 барилгыг акталлаа

Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг шинээр барихтай холбогдуулан тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн балансад бүртгэлтэй нийт 718 сая 307 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 5 барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, инженерийн шугам сүлжээг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасав. Мөн шинээр цэцэрлэгийн барилга барихтай холбогдуулан Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 11 дүгээр цэцэрлэгийн балансад бүртгэлтэй нийт 378 сая 72 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, инженерийн шугам сүлжээг акталлаа.

Улс төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан  3 тэрбум 93 сая төгрөгийн өртөг бүхий Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 8 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Авто замын газар, Тээврийн газар, Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар, Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 155 дугаар цэцэрлэгт тус тус даалгав.

Оршин суугч, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлсэн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийт 7 тэрбум 761 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Засаг даргад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button