Эмч нарт зориулж гар утас бүтээнэ
Гар утас хамгийн бохир нян ихтэй байдаг зүйлийн нэг аж. Гар утсанд олон мянган бактер үржиж байдаг гэнэ. Тиймээс “Blackberry” компани дээрх асуудлыг шийдэхээр зорьжээ. Эмч нарт зориулсан бактерийн эсрэг гар утас үйлдвэрлэхээр болсон байна.
“Blackberry” компанийн ерөнхий захирал Жон Чены хэлснээр шинэ утсыг эмч нар маш богино хугацаанд ариутгаж болно. Өвчтөний өрөөнд орохоос өмнө эмч нар гар утсаа спирттэй хөвөнгөөр арчихад л хангалттай.
Зууны мэдээ