Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаанаар УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан төсөл хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийг үүсгэн байгуулсан. Үүний дагуу нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг баталлаа.
Энэхүү журмын зорилго нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх, түүний бүрэлдэхүүн, гишүүдэд тавигдах шаардлага, нэр дэвшүүлэх, шалгаруулах, сонгох, хугацаанаас өмнө чөлөөлөх үйл ажиллагааны журам, дарга, гишүүд, нарийн бичгийн даргын эрх үүрэг, хариуцлага, ТУЗ-ийн хороодын чиг үүрэг, ТУЗ-ийн хуралд бэлдэх, зарлах, хуралдуулах, үйл ажиллагаанд дүгнэлт өгөх зэрэг харилцааг зохицуулахад оршино гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.