Германд их хэмжээний эрдэнэс олжээ
Германы Бавари мужийн Пассау хотод барилгачид байшингийн ханыг буулгах үеэр их хэмжээний алт олжээ.
Уг олдсон алт бараг нэг сая еврогийн үнэ хүрэх аж. “Швейцарийн банк” хэмээх бичигтэй алтан гулдмайнуудын эхний хэсгийг зургаадугаар сарын 24-нд олсон байна. Хана буулгах ажил үргэлжилсээр зургаадугаар сарын 26-нд дахин олджээ. Байшингийн доор ч алт байж магадгүй гэнэ. Их хэмжээний алт эрдэнэсийн эзэн хэн болох нь тодорхойгүй байгаа аж. Одоогоор алтан гулдмайнуудыг байшингийн эзний сейфэнд хадгалж байгаа юм байна.
Зууны мэдээ