“Чингис хаан” гран приг манай баг тамирчид тэргүүлж байна

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг  олимпийн эрхийн оноо олгох "Чингис хаан" Гран при тэмцээний гурав дахь өдрийн байрилдаанууд удахгүй эхэлнэ. Баасан гарагт эхэлсэн тэмцээнийг  манай баг тамирчид дөрвөн  алт, гурван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. Хоёр өдөр нийт есөн жингийн медальтнууд тодорсон бөгөөд дөрвөн жинд нь манай бөхчүүд  аваргалаад байна.

Одоогоор Японы баг алт, хүрэл медаль тус бүр нэг, хоёр  мөнгөн медальтай II байр, БНХАУ-ын баг алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэн амжилтаар III байрт ороод байна. Харин IY байрт Францын баг алт, мөнгөн медаль тус бүр нэгийг хүртсэн амжилтаар удаалж байгаа бол Австри улсын баг нэг алт, нэг хүрэл медалтай Y байрт орж ирлээ.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн шилдэг жүдочид ирж оролцож байгаа бөгөөд жин тус бүрт өрсөлдөөнтэй шилдэг барилдаанууд гарч байна. 

Өчигдөр буюу бямба гаригт эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг жингийн барилдаанууд болж шилдгүүдээ тодруулсан. Эрэгтэйчүүдийн 73 кг-д БНХАУ-ын тамирчин Сай Юнжиригала аваргын алтан медаль хүртсэн бол гавьяат тамирчин С.Ням-Очир мөнгө, ОУХМ Г.Одбаяр, Хятадын жүдоч Сүн Шуай нар хүрэл медалийн эзэд болов. Канадын жүдоч Валоис-Портиер Антионе 81 кг-д аваргын төлөөх барилдаан Унгарын жүдоч Унгвари Аттилаг ялж алтан медаль хүртлээ. Хүрэл медалийн эздээр манай жүдоч, ОУХМ Н.Дагвасүрэн, Ираны бөх Маллоей Саид нар тус тус тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Цэрэннадмид Японы жүдоч Миной Михог вазари үнэлгээгээр ялж багийнхаа дөрөв дэх алтан медалийн эзэн болов. Энэ жингийн хүрэл медалийг Хан хее Лу /БНХАУ/, Унтервурзахер Катрин /Австри/ нар тус тус хүртлээ. Харин 70 кг-д Австри улсын жүдоч Граф Бернадетте Хятад жүдоч Зоу Чаог аваргын төлөөх барилдаанд цэвэр ялж алтан медалийн эзэн болов. Тус жинд хүрэл медалийг Германы жүдоч Л.Марзок, Анголын тамирчин Морейра Антониа нар хүртлээ.

Өнөөдөр хүнд жингийн бөхчүүдийн барилдаан болох юм.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button