Лиценз олголтыг түр зогсооно
Ашигт малтмалын газраас өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийн дугаарыг цахимаар бүртгэж, лиценз олгож эхэлсэн.
Харин ирэх даваа гарагаас /VII.06/-аас эхлэн тус өргөдлийн дугаар олголтыг түр хугацаанд зогсоохоор болжээ. Учир нь хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаар олгох цахим системийн өргөтгөл, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил хийгдэж буйтай холбогдуулан энэ сарын 6-ны /VII.06-нд өргөдлийн дугаар олгоно/ өдрөөс хойш өргөдлийн дугаар олголтыг зогсоох гэнэ.
Мөн дахин өргөдөл авах хугацааг Ашигт малтмалын газрын цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ гэж тус газрын Кадастрын хэлтсээс мэдэгдлээ.
Б.Сансар
olloo.mn