Ч.Мөнгөндалай энэ удаа Зүүн аймгуудыг тойрохоор зэхэж байна
"Залуу дугуйчин" клубын гишүүн Ч.Мөнгөндалай энэ удаа зүүн аймгуудыг тойрон аялах аялалдаа удахгүй гарахаар болжээ.
Тэрээр өнгөрсөн удаад баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6200 км замыг унадаг дугуйтай туулж зорилгын эхний алхмыг биелүүлж байсныг олон хүн санаж байгаа байх. Тэгвэл энэ удаад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг 8 аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг, 60 гаруй сум сууринаар, хилийн 3 зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км замыг туулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.
Тус аяллын бэлтгэл ажил дуусч байгаа бөгөөд энэ аяллыг хийснээр Монгол Улсыг дугуйгаар бүтэн тойрсон, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний хийж буй хамгийн урт бөгөөд хэцүү аялал болон түүхэнд бичигдэх юм. Аяллаа энэ сараас эхлэн 11 дүгээр сар хүртэл дөрвөн сарын хугацаанд үргэлжлүүлнэ гэж тооцоолж байгаа аж.
Olloo.mn