Газраа чөлөөлсөн ч байр ч үгүй, газар ч үгүй болсон иргэд бухимдаж байна
Нийслэл хотыг дахин төлөвлөх ажилд зарим иргэд ам сайтай буй. Харин нөгөө хэсэг нь сэтгэл ханамжгүй тааруу байна. Учир нь зарим дүүргүүдэд иргэдийн газрыг дахин төлөвлөлт хийх нэрээр ажил гүйцэтгэх компаниуд нь авсан ч одоог хүртэл барилга нь баригдаж эхлээгүй байгаа талаарх гомдол их байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэд дахин төлөвлөлтийн дагуу газраа чөлөөлөөд бараг 2 жил болж байгаа ажээ. Гэтэл одоог хүртэл газар дээр нь орон сууц баригдаж эхлээгүй байна. Иймээс тэр хавийн оршин суугчид байр ч үгүй, газар ч үгүй болох дээрээ тулаад байна. Уул нь энэ хэсэгт "Моннис", "Бүрд" компаниуд шалгарсан ажээ.
Иймээс оршин суугчид өнөөдөр Хөрөнгийн биржийн байранд 10.00 цагт цугларч дуу хоолойгоо нэгтгэхээр болжээ.
Г.Уянга
Olloo.mn