Өнөөдрөөс залгаа автобус үйлчилгээнд гарна
Баяр наадам угтаад нийслэлчүүдийн тав тухтай байдлыг хангах гэж, нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрөөс 21 метр ууттай залгаа автобус үйлчилгээнд гарна. Беларусын Минск хотод үйлдвэрлэсэн тус автобус нь 170 орчим хүний багтаамжтай бөгөөд 20 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарна гэдгийг албаныхан хэлж байв.
Энэ автобусыг манай улсаас гадна ОХУ, Герман, Латви болон Литва улсад үйлчилгээнд ашигладаг ажээ. Өмнө нь манай улсад 21 метр урттай автобус нийтийн тээврийн үйлчилгээнд огт явж байгаагүй бөгөөд түүхэндээ анх удаа Maz-215 маркийн залгаа автобусыг нийслэлчүүдийн хэрэгцээнд ашиглах гэж байгаа аж.
Зууны мэдээ
Э.Бэрцэцэг