МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо ирлээ

ОХУ-д болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын "Гран При" шагналыг хүртсэн МУГЖ Г.Ариунбаатар өнөө өглөө эх орондоо ирлээ. Тэрээр 39 орны 500 гаруй авьяастан оролцсон энэхүү наадмын "Гран При"-г хүртсэнээр Монголын сонгодог урлаг дэлхийн тавцанд хүрсэн гэдгийг баталсан юм.

Тус наадам Дөрвөн жилд нэг удаа зохиогддогтоо ч бус, цар хүрээ үнэлэмжээрээ “Дэлхийн сонгодог урлагийн олимп” гэгддэг. Энэхүү хөгжмийн наадамд дуучид олонтаа оролцсон ч 1990-ээд оны сүүлч хүртэл дорвитой амжилт гаргаж байгаагүй. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button