Н.Ану “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлнө
Өчигдөр “Дэлхийн мисс-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодруулах ГАЛА тоглолт боллоо.Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг энэ наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг мисс Н.Ану гардан авлаа.
Ялагчийн титмийг авсан энэ бүсгүй өмнө “Miss-Mongolia 2013” наадмын титмийн эзэн болж байсан удаатай. Зургадугаар сарын 26-ны өдрөөс хойд өдөр бүр үзэгчдийн хүртээл болж цахим ертөнцөөр санал асуулга явуулж байсан энэ тэмцээн нь гэр бүлийн суурь хүмүүжилд суурилсан, сэтгэл зүтгэлийн цэвэр өрсөлдөөн ба дэлхийн тайзнаас Монгол эх орноо хоёр тэрбум гаруй үзэгчдийн өмнө төлөөлөх бололцоог олгодог Үндэсний шалгаруулалт юм.
Дэлхийн миссийн тэмцээнд манай улс сүүлийн жилүүдэд тогтмол оролцож байгаа бөгөөд миссүүд төдийлөн өндөр амжилт үзүүлээгүй байгаа.