Наадмаар нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ

Тулгар Төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үндсэн 81 чиглэлд их багтаамжийн 615, туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус нийслэлчүүдэд үйлчилнэ.

Тухайлбал, долдугаар сарын 11,12 ний өдрүүдэд "Дүнжингарав", "Төв цэнгэлдэх хүрээлэн", "Мишээл экспо" гэсэн гурван чиглэлд 20 том оврын автобус үнэгүй үйлчилнэ. Мөн "Хүй долоон худаг", "Дунд голын гарам" чиглэлд рэйлбус зорчино. Улмаар дээрх рэйлбусны зорчигчдыг “Урбанек”-ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлд таван автобус иргэдэд үнэгүй үйлчлэх юм. Харин “Хүй долоон” худаг дахь рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн таван автобус энэ сарын 10-15 ний өдрийг хүртэл богино эргэлтээр үнэ төлбөргүй иргэдэд үйлчилнэ гэж "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын хэлтсийн дарга Л.Нарантуяа мэдээллээ.

Мөн долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд “Гандийн гудамж”-ны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13,14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус “Хүй долоон” худаг руу явах юм байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button