1072 хувьцааг эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг гэрээнд тусгайлан оруулахыг чиглэл болгожээ
өнөөдөр хаврын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус Байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэхдээ, ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо 6 удаа хуралдаж, 15 асуудал хэлэлцсэний дээр эдгээр хурлаас 7 тогтоол гаргаж, хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгуулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч, 2 удаа сайдын мэдээлэл сонсон, Өргөдлийн байнгын хорооны дүрэм, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцах салбарын хуваарийг шинэчлэн баталлаа. 2015 оны хаврын чуулганы хугацаанд тус Байнгын хороонд 650 өргөдөл ирүүлсний 124 буюу 19 хувь нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 526 буюу 81 хувь нь УИХ-ын бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар хандсан өргөдөл байв. Энэ хугацаанд 9889 иргэний өргөдлийг багцлан Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, 304 хүсэлт буюу 46.7 хувийг судлан шууд хариу өгч, 176 хүсэлт буюу 27 хувийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Нийт 482 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 168 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байгаа. Тайлант хугацаанд Өргөдлийн байнгын хорооноос 194 албан бичиг явуулж, 198 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна гэлээ.
Байнгын хорооны хуралдаанаас 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 6 тогтоол, 3 хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл болгож, иргэдийн өргөдлөөр тавигдсан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Монгол Улсын иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдан хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх, хөрөнгийн болон хувьцааны бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн цэгцэлж, нийт хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн хувьцааг баталгаажуулах арга хэмжээ авах болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлан бүлэг болгон тусгах чиглэлийг Байнгын хорооны 05 дугаар тогтоолоор Засгийн газарт өгчээ.
olloo.mn