Шинжаан Уйгурт газар хөдөлж зургаан хүн амь үрэгджээ
Хятадын алс баруун хязгаар Шинжаан-Уйгурт баасан гарагийн өглөө 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас зурган хүн нас барсан тухай мэдээлж байна. Газар хөдлөлтийн голомтод ойр орших хотын бүс нутгийн Пишан хот илүү их хохирол амссан байна.
Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй өрх орон гэрээ алдаж, олон тооны барилга нурсан талаар Хятадын албаныхан мэдээлэв. Такламаны цөлийн төгсгөл Энэтхэгийн хилийн ойролцоо орших Пишан хотод голдуу уйгур үндэстэн оршн суудаг аж. Энэ бүс нутаг нь нүүрс, газрын тос, байгалийн хийн нөөцтэй юм.
Зууны мэдээ