МАН-ын бүлэг Засгаас гарах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх гэж байна

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-ыг засгаас гаргах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг авч хэлэлцсэн ч, эцсийн шийдвэр гаргаагүй байгна. Тус намын бүлэг үдээс өмнө хуралдсан ч үдээс хойш дахин хуралдахаар болсон. Энэхүү хуралдаан яг одоо эхлэх гэж байна. 

МАН-ын бүлгээс одоогоор Засгаас гарах асуудлаар хараахан шийдвэрт хүрээгүй байна.  Ямартаа ч одоо эхлэх хуралдаанаараа эл асуудлыг үргэлжлэн хэлэлцэж, намын удирдлагууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзах юм. Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг намынхаа удирдах зөвлөлд хүргүүлж, эцсийн шийдвэр гарах аж 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button