Зүүний магнайд хэн гарах вэ
Үндэсний баяр наадмын хүчин бөхийн барилдааны зүүний магнайд Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын хэн гарах нь маргаан дагуулсан хэвээр байна. Хоёр аваргын тухайд хэн хэн нь зүүнийг магнайлна гэдэг дээр хатуу байр сууриа илэрхийлээд байгаа. Иргэд ч аваргуудын энэ асуудлаар хоёр хуваагдаж, цахим ертөнцөөр талцаж, байр сууриа илэрхийлж буй.
Асуудлыг наадмын өмнө мэргэжлийн холбоо нь яаралтай шийдвэрлэх ёстой хэмээн иргэд хүлээж байгаа юм. Тэгвэл Үндэсний бөхийн холбоо хоёр аваргын хэн нь зүүнийг магнайлахыг шийдсэн аж. Уг шийдлээ энэ сарын 8-ны өдрийн 11.00 цагт хэвлэлийн бага хурал хийж задлах юм байна. Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо энэ асуудлыг хариуцсан холбоо нь шийдвэрлэх ёстой хэмээн орхисон билээ.
Б.Сансар
olloo.mn