500 морьтны наадам болно

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд энэ сарын 9-нд 500 морьтны “Монгол наадмаа монгол мориороо чимэе” наадам болно.

 

Наадмын үеэр дархдын сумдын багуудын дунд морь булгуйлах, уурга шүүрэх, эмнэг булгиулах, морь сэлгэх гэсэн тэмцээн болох аж. Мөн хамгийн “Эрхэмсэг үндэсний хувцасаар гоёсон нэг гэр бүлийн хосууд болон хамгийн сайхан эмээл хазаартай морь бүхий эрхэм”-ийг шалгаруулах юм байна.

 

Дархад ястны өв уламжлал, зан заншлыг сэргээн хойч үедээ өвлүүлэн, өв соёлоороо бахархах, тэр дундаа Дархадын цагаан адууны удам угшлыг хамгаалан үржүүлэх, нутгийн малчин, адуучин залуусын эв нэгдлийг харуулан хамтран ажиллах, түүнийгээ олон нийтэд түгээн сурталчилах зорилгоор энэ наадмыг зохион байгуулах ажээ.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button