Баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хөдөлгөөн зохицуулах хяналт тавих чиг үүрэгтэйгээр 25 газар, Замын цагдаагийн газрын нийт 503 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах гэнэ. Мөн ХСИС-ийн 200 сонсогч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн 50 алба хаагч нэмэгдлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Дугаарын хязгаарлалтын тухайд энэ сарын 11-15-ны баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж. Харин зогсоолын хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд ямар нэг зөвшөөрөл шаардахгүйгээр Нарантуул ОУХТ /4-5 мянга/, ЗЦГ /70-100/, Соёолж /35-40/, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн /400-500/, Зам тээврийн яам /100-150/, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /300-400/ зэрэг байгууллагуудын авто зогсоолыг иргэд ашиглах боломжтой юм байна.

 

Мөн баяр наадмын хоёр дахь өдөр буюу долдугаар сарын 12-ны өдөр Хурдан морины соёолон насны морьд уралдах үеэр авто замын ачаалал нэмэгдэх үед нэмэлт байршлуудыг ашиглахаар төлөвлөж байна. Тодруулбал, “Г, Хөх “М”, “Ү” зогсоолын орчимд аюулгүйн тойргийн зүүн урд хэсгийн шороон хэсэгт, Уяачдын хотхоны урд талд буюу үйлчилгээний тойргийн хойд хэсэгт хязгаарлалтын зооны ард шороон хэсэгт, “А”, “ДК”, “Ж” зогсоолын орчимд Улаан “М” зогсоолын урд талын шороон хэсэгт тээврийн хэрэгслүүдийг байрлуулна.

Монголын мэдээ

Ч.Хонгорзул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button