Сэлэнгэ аймаг түймэртэй байна

Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр ихтэй байна. Одоогоор Сэлэнгэ аймгийн таван газарт ой хээрийн түймэр гарч, Онцгой байдлын аврагчид ажиллаж байгаа аж. Тодруулбал, Ерөө сумын Бугант тосгон, Мандал сумын Түнхэл тосгоны Хонин нуга, Итэмийн гол зэрэг газруудад түймэр дэгджээ. Үүнээс гадна Булган аймгийн Тэшиг, Хут Өндөр сумдад ой хээрийн түймэр гарч байна.

 

Одоогоор эдгээр газруудад Онцгой байдлын ажилчид үүрэг гүйцэтгэж байгаа аж. Он гарсаар улсын хэмжээнд нийт 225 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Б.Сансар

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button