Ерөнхийлөгч өнөөдөр намын удирдлагуудтай уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өөрийн twitter хуудсаар дамжуулан нэгэн мэдэгдэлийг хийлээ. Тэрээр "15.30-аас ЗГ-ын болон нам бүлгийн удирдлагатай уулзахаар дуудуулав. Тогтворгүй, тодорхойгүй байдал, харалган алхам өр зээл, дарамт болж буусаар" хэмээн жиргэсэн байна.
АН-ын Удирдах зөвлөл хуралдаж МАН-ыг Засгийн газраас хөөх шийдвэр гаргасан. Өчигдөр МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл хуралдаж, АН-ын хөөх шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн билээ. Улс төрийн сүүлийн үеийн тогтворгүй байдалтай холбогдуулж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газар, нам бүлгийн удирдлагуудтай өнөөдөр 15:30 цагт уулзалт хийхээ ийнхүү мэдэгдэв.
Г.Уянга
Olloo.mn