Сингапур Улс Монгол дахь дараагийн шинэ Элчин сайдаар Ип Вэй Киатыг томилжээ
Сингапур Улс Монгол Улсын дараагийн шинэ Элчин сайдаар Ип Вэй Киатыг сонгожээ. Тэрээр Сингапурын Өмнөд Солонгос дахь Элчин сайд Монголын Элчин сайдаар давхар ажиллах юм.
Сингапурын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Ип Вэй Киат өнөөдөр буюу 7 сарын 7-нд буюу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ гардуулах аж. Сонирхуулахад, Ип Вэй Киат нь 1993 онд улстөрд орсон бөгөөд 2012 оны 2 сараас 2014 оны наймдугаар сард Сингапурын Зүүн хойд Азийн асуудал хариуцсан ерөнхий захиралаар ажиллаж байжээ. Харин үүнээс өмнө буюу 2008 оны 2 сараас 2012 оны 1 сард Хятадын Шанхай хот дахь Сингапурын Ерөнхий консулаар ажиллаж байжээ. Тэгвэл 2005 оны 11 сараас 2007 оны 12 сард Хятадын нийслэл Бээжин хот дахь Сингапурын Элчин сайдын яамны дэд тэргүүнээр ажиллаж байсан аж.
olloo.mn