Корпорейт зочид буудлын бассейн бохирдолтой гарчээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй халуун ус, сауны газруудад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ээлжит шалгалтаа явуулжээ. Шалгалтаар хөгц, мөөгөнцөрт идэгдэж, өндөр эрсдэлд орсон 28 халуун усны газрыг илрүүлсэн байна. Гэхдээ эхний ээлжинд дөрвөн халуун усыг л хаах арга хэмжээ авчээ.  Энэ удаагийн шалгалтыг эрсдэл өндөртэй гэгдэх 123 газарт явуулжээ.

 

Эдгээр халуун усны газрын дийлэнх нь гэр хороололд байрладаг. Тиймээс усаа зөөврийн байдлаар шийддэг. Энэ нь усны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа хэмээн үзжээ. Мөн халуун ус, сауны газруудад дараах нийтлэг зөрчил илэрчээ. Тухайлбал, эмнэлгийн анхны тусламжийн эмийн сангүй, саунд ороход хориглох өвчний заалтыг тодорхой байршуулаагүй, үйлчлүүлэгчдийн артерын даралт хэмжих аппаратгүй, усан бассейнуудын хувьд бохирдол ихтэй зэрэг зөрчил илэрсэн байна.

 

Үүнээс гадна нийслэлийн томоохон зочид буудал дахь бассейны усны бохирдол өндөр гарчээ. Тухайлбал, шалгалтаар Төв бассейн, Корпорейт зочид буудлын бассейн бохирдолтой гарчээ.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button