"Боко Харам" долоо хоногт 200 гаруй хүний амь хөнөөжээ

Алан хядагч “Боко харам” бүлэглэлийн гишүүн амиа золиослогч этгээд өнгөрсөн ням гарагт Нигерийн зүүн хойд хэсэгт орших Эвангелийн шашны сүмд бөмбөг дэлбэлснээс болж 15 хүн амь үрэгджээ. Амь үрэгдэгсдийн дунд, эмэгтэйчүүд хүүхдүүдээс гадна номлогч гэгээнтэн байсан байна. Ингэснээр тус бүлэглэлийн дайралтад өртөн амь насаа алдсан хүний тоо зөвхөн өнгөрсөн долоо хоногт 200-д хүрчээ.

 

Нигерийн шинэ Ерөнхийлөгч Мухаммад Бухари тэдний үйлдлийг “хүмүүн бус” хэмээн тодорхлойлсон байна. “Боко харам”-ын гишүүд өнгөрөгч пүрэв гарагт Кукава хотын нэгэн сүм рүү дайрч 97 хүний амь насыг бүрэлгэсэн бол Монгуно хот, Мусса, Миринга тосгон руу мөн халдаж, 50 гаруй хүний аминд хүрчээ. Тус бүлэглэл одоо Нигерийн Зүүн хойд этгээдэд томоохон газар нутгийг хянаж байгаа бөгөөд өөрсдийн улсыг байгуулахыг эрмэлзэж байгаа юм.

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button