Тахийн талд шинээр дөрвөн тахь нутагшууллаа

БНЧУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар хэрэгжиж буй "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд өчигдөр Ховд аймгийн нутаг дахь Тахийн талд ээлжит дөрвөн тахийг (гүү) унаган байгальд нь тавьжээ.

2015 оны 7 дугаар сар 4-ний өдөр Кбелийн тусгай нислэгийн онгоцны буудлаас Чехийн зэвсэгт хүчний КАСА агаарын хөлөг хөөрч эдгээр дөрвөн тахийг нийтдээ 30 гаруй цагийн нислэг үйлдсэний дараа Ховд аймгийн Булган сумд буулт хийж унаган нутагт нь хүргэсэн юм. Ээлжит тахиудыг үдэх арга хэмжээний хүрээнд, Прага хотын Кбелийн тусгай нислэгийн онгоцны буудалд хэвлэлийн бага хурал зохион байгуулагдсан бөгөөд энэхүү хуралд төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудын болон ЭСЯ-ны төлөөлөл оролцлоо.

Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал ноён М.Бобек

БНЧУ-ын Засгийн газраас манай улсад олон жилийн туршид үзүүлж ирсэн хөгжлийн тусламжийн дотроос байгаль орчинд ээлтэй, чех, монголын олон нийтийн талархлыг хүлээсэн хамгийн үр өгөөжтэй, оновчтой төсөл хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг онцлов.

БНЧУ-ын засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар 2011 оноос хэрэгжиж буй "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд Монгол улсын Хомын тал болон Тахийн талд нийт 19 тахийг унаган байгальд нь тавиад байна.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button