Ж.Батзандан гишүүний саналыг гишүүд дэмжив

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийг эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан  Эрүүгийн хуулийн төсөл болон Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэсэн горимын саналыг гаргасан бөгөөд хуулийн этгээдэд ял оногдуулахаар тусгаж буй нь зүйд нийцэхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. 

Тэрээр ялыг хотын, хөдөөний иргэдэд ялгамжтай оноож, ядуу хүн ял авч, баян хүн ял завших нөхцөл бүрдэх нь хэмээн үзэж байгаа аж. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрүүгийн хуулийн төслийг  хэлэлцэхийг хойшлуулах зургаан үндэслэлийг танилцуулахад  Хууль Зүйн байнгын хорооны хуульч гишүүд ижил байр суурьтай байгаагаа дуулгаж дэмжлээ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button