Цэргийн ёслолын жагсаалд оролцогчид бэлтгэлээ хангаж байна
“Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал энэ сарын 10-нд Чингисийн талбайд болно. Жагсаалын бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн шөнө буюу үүрийн 04.00 цагт цэргийн ёслолын жагсаал Чингсийн талбайд боллоо. Энэ бол баяр наадамд зориулсан жагсаалын бэлтгэл байв.
Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай командлана. Харин Тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар, Тугчнаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, Тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, Удирдлага холбооны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нар ажиллаж байна. Энэ удаагийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, БХИС, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ХСИС, ОБЕГ-ын 1800 гаруй цэргийн алба хаагчид оролцоно. Мөн энэ сарын 9-ний шөнө Чингисийн талбайд бэлтгэлээ дахин гарах ажээ.
olloo.mn