НАМЗХ хариуцлагын гэрээтэй болсноо зарлав

МАН-ын дэргэдэх НАМЗХ ээлжит V Их хурлынхаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Г.Тэмүүлэн, Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Мөнгөнчимэгийг сонгосон. Харин Их хурлын дараа Нийслэлийн НАМЗХ ээлжит чуулганаа хийж, даргаараа Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч Б.Мөнхбатыг сонгосон байна. Энэ үеэр НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн цаашид залуучуудад чиглэсэн тодорхой бодлого, санаачилга гарган ажиллахаа мэдээлж, холбооныхоо удирдах зөвлөлийн гишүүдтэй ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулснаа зарлав.

Уг гэрээгээр холбооны гишүүд ёс зүй, хариуцлагын зөрчил гаргасан тохиолдолд удирдах зөвлөлийн гишүүнээсээ чөлөөлөгдөхөөр болж байгаа аж. Ийнхүү "Хариуцлагатай залуу-Хүчирхэг Монгол" уриан дор их хурлаа хийсэн НАМЗХ-ны удирдлагууд хариуцлагын гэрээтэй боллоо.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button